Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 11:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. “Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг.

4. Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.

5. Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад—“ЭЗЭН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ.

6. Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна”.

7. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана.

8. Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9. Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ.

10. Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

11. Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ.

12. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм” гэв.

13. Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран—Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 11