Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 8:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны морьдыг унан гарцгаав. Нийслэл Сусад зарлиг тунхаглагдав.

15. Хааны дэргэдээс Мордехаи хааны хөх, цагаан дээлтэй, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан хувцастай гарч ирэхэд Суса хот ихэд баясан хашхиралдав.

16. Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.

17. Муж бүрд, хот бүрд, хааны тушаал болон зарлиг хүрсэн газар бүхэнд иудейчүүдийн хувьд баяр хөөр, баясгалан болж найр, ёслолын өдөр болов. Нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов. Учир нь иудейчүүдээс айх айдас тэднийг нөмөрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Естер 8