Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 8:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерт өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ.

2. Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.

3. Тэгээд Естер хаантай дахин хөлд нь унан уйлж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв.

4. Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов.

5. Дараа нь тэр ийн хэлэв.—Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг.

6. Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ? Мөн би өөрийнхөө төрөл садны сүйрлийг хэрхэн харж тэвчих билээ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Естер 8