Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 7:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.

8. Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан—Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.

9. Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона—Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан—Түүн дээр түүнийг дүүжил! гэв.

10. Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.

бүрэн бүлгийг уншина уу Естер 7