Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 6:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгээд Хаман хаанд—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд

8. хааны өмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж,

9. дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ” хэмээн тунхаглаг! гэв.

10. Тэгэхэд хаан Хаманд—Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв.

11. Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.

12. Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.

бүрэн бүлгийг уншина уу Естер 6