Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.

2. Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв.

3. Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, таар углаж, үнсэн дээр хэвтэв.

4. Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.

5. Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав.

6. Тэгээд Хатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив.

7. Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв.

8. Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.

9. Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Естер 4