Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв.

2. Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.

3. Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны зарц нар Мордехаид—Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв.

4. Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ.

5. Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.

бүрэн бүлгийг уншина уу Естер 3