Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 2:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.

15. Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.

16. Ингээд Естерийг Ахашверошийн хаанчлалын долоо дахь жилийн Тебет буюу аравдугаар сард хааны ордонд Ахашверош хаан дээр авчрав.

17. Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов.

18. Дараа нь хаан их найр буюу Естерийн найрыг өөрийн бүх ноён болон албан хаагчдад зориулан хийсэн бөгөөд мөн мужууддаа амралтын өдрийг зарлан, өөрийн өгөөмөр зангаар бэлгүүдийг өгөв.

19. Тэгээд онгон охидыг хамтдаа хоёр дахь удаагаа цуглахад Мордехаи нь хааны дааман хаалганы тушаа сууж байв.

20. Естер Мордехаин тушаасанчлан, үндэс угсаагаа ч, ард түмнээ ч хараахан мэдэгдээгүй байв. Учир нь Естер Мордехаин үгийг, түүний халамжинд байх үеийнх шигээ л дагаж байв.

бүрэн бүлгийг уншина уу Естер 2