Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр зүйлсийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэр Ваштиг болон түүний юу хийснийг, мөн түүний эсрэг ямар зарлиг гаргаснаа санав.

2. Тэгэхэд түүнд үйлчилж байсан хааны бараа бологчид ийн хэлэв.—Хаанд үзэсгэлэнтэй онгон охидыг эрж олог.

3. Хаан өөрийн хаанчлалын бүх мужид хянагч нарыг томилж, тэд үзэсгэлэнтэй онгон охин бүрийг нийслэл Суса уруу эмэгтэйчүүдийн байр уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин халамжинд цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг нь өгсүгэй!

4. Тэгээд хааны таалалд нийцсэн залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэв. Энэ хэрэг хааны таалалд нийцсэн бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.

5. Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв.

6. Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогдогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм.

7. Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ.

8. Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ.

9. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв.

10. Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ.

бүрэн бүлгийг уншина уу Естер 2