Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 9:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна.

4. Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.

5. Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

6. Хэн хүний цусыг урсгана,Түүний цусыг хүн урсгана.Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.

7. Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж,Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.

8. Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн—

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 9