Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 9:19-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

20. Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.

21. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.

22. Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ.

23. Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав.

24. Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд—

25. Канааныг хараал идэж,Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ.

26. Бас тэрээр—Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя.Канаан Шемийн боол болох болтугай.

27. Бурхан Иафетыг агуу их болгож,Иафетыг Шемийн асарт амьдруулж,Канаан түүний боол болох болтугай! гэжээ.

28. Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад,

29. есөн зуун тавин насандаа үхэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 9