Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 8:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.

17. Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв.

18. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.

19. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.

20. Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.

21. Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.

22. Газар дэлхий байсан цагтТариа тарих ба ургац хураах,Хүйтэн ба халуун,Зун ба өвөл,Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 8