Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 8:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

2. Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.

3. Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.

4. Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.

5. Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.

6. Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,

7. нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 8