Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 7:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ.

8. Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн

9. Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

10. Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.

11. Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

12. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.

13. Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.

14. Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,

15. амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 7