Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 7:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.

5. Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.

6. Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.

7. Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ.

8. Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн

9. Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

10. Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 7