Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 6:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,

6. Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав.

7. ЭЗЭН—Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.

8. Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.

9. Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв.

10. Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой.

11. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.

12. Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.

13. Бурхан Ноад хандан—Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.

14. Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.

15. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 6