Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 50:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Түүнийг бүтэн дөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.

4. Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь—Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?

5. Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.

6. Фараон—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.

7. Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс,

8. мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.

9. Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.

10. Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.

11. Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ.

12. Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 50