Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 50:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. үйлчлэгч эмч нартаа эцгийнхээ биенд гүгэл хийлгэхээр тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.

3. Түүнийг бүтэн дөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.

4. Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь—Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?

5. Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.

6. Фараон—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 50