Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 5:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

27. Метусела есөн зуун жаран ес наслаад үхэв.

28. Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ.

29. Ламех түүнийг Ноа гэж нэрлээд “ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана” гэж хэлжээ.

30. Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

31. Ламех долоон зуун далан долоо наслаад үхэв.

32. Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 5