Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 5:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.

18. Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.

19. Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

20. Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

21. Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.

22. Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.

23. Енох гурван зуун жаран тав наслав.

24. Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.

25. Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 5