Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 5:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Енош есөн зуун таван жил наслаад үхэв.

12. Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ.

13. Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

14. Кенан есөн зуун арван жил наслаад үхжээ.

15. Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ.

16. Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

17. Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.

18. Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.

19. Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

20. Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

21. Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 5