Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 5:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр

2. эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ.

3. Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.

4. Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.

5. Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.

6. Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ.

7. Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

8. Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.

9. Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 5