Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 49:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог.Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг.Тэд уур хилэнгээрээ хүн алж,Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.

7. Тэдний уур догшин ширүүн,Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг!Би тэднийг Иаковын дунд хувааж,Израилийн дунд тараана.

8. Иуда!Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно.Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно.Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

9. Иуда, чи бол арслангийн гүег юм.Хүү минь!Чи барьсан олзоо орхин босов.Тэр мяраан арслан шиг хэвтэнэ.Арслан болохынх нь хувьд,хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

10. Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.

11. Илжгээ усан үзмийн модноос уяж,Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж,Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.

12. Дарснаас болж нүд нь улайж,Сүүнээс болж шүд нь цайх болно.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 49