Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 49:25-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,Тэрээр чамайг ерөөх болно.Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,Доор гүний ерөөл,Хөх ба умайн ерөөл болно.

26. Чиний эцгийн ерөөл болМиний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж,Мөнх уулсын хязгааргүй шигТэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр,Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.

27. Бениамин нь олзоо урж тастагч чоно.Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.

28. Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.

29. Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь—Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай.

30. Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм.

31. Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм.

32. Тэр талбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв.

33. Иаков хөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 49