Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 49:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дарснаас болж нүд нь улайж,Сүүнээс болж шүд нь цайх болно.

13. Зебулун далайн эрэгт амьдран сууж,Усан онгоцны зогсоолтой болж,Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.

14. Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.

15. Тэрээр амрах газраа хараад,Сайн гэж тооцоод,Мөрөө доошлуулж,Ачаагаа үүрээд,Хүнд хүчир дарамтан дор зарагдана.

16. Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд,Ард олноо шүүх болно.

17. Дан замын хажуугийн могой,Морины өсгийг хатгаж,Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.

18. ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

19. Гад нь цэрэгт довтлуулах боловчТэдний араас хөөж довтолно.

20. Ашерын хоол хүнс тос дааж,Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 49