Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 49:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.

11. Илжгээ усан үзмийн модноос уяж,Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж,Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.

12. Дарснаас болж нүд нь улайж,Сүүнээс болж шүд нь цайх болно.

13. Зебулун далайн эрэгт амьдран сууж,Усан онгоцны зогсоолтой болж,Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.

14. Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.

15. Тэрээр амрах газраа хараад,Сайн гэж тооцоод,Мөрөө доошлуулж,Ачаагаа үүрээд,Хүнд хүчир дарамтан дор зарагдана.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 49