Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 49:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иаков хүүхдүүдээ дуудан—Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.

2. Иаковын хөвгүүд ээ!Та нар цугларцгааж, сонсоцгоо!Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!

3. Реубен, чи бол миний ууган хүү,Миний хүч чадал,Сүр хүчний минь охь,Цог жавхлангийн оргил,Эрч чадлын дээд боловч

4. Ус шиг бургилж байсан учирЧи эрч чадлын дээд болж чадахгүй.Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.Тэр миний орон дээр гарсан юм.

5. Симеон, Леви хоёр ах дүүс.Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.

6. Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог.Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг.Тэд уур хилэнгээрээ хүн алж,Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 49