Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 48:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.

7. Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).

8. Израиль Иосефын хөвгүүдийг хараад,—Эд нар чинь хэн бэ? гэсэнд

9. Иосеф—Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь—Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.

10. Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

11. Тэгээд Иосефт хандаж—Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.

12. Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 48