Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 48:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнээс хойно нэгэн хүн Иосефт—Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.—

2. Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув.

3. Иаков Иосефт хандаж—Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.

4. Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.

5. Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.

6. Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.

7. Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).

8. Израиль Иосефын хөвгүүдийг хараад,—Эд нар чинь хэн бэ? гэсэнд

9. Иосеф—Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь—Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.

10. Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

11. Тэгээд Иосефт хандаж—Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 48