Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 46:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв.

5. Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.

6. Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.

7. Ийнхүү Иаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр хүүхдээ дагуулж, Египетэд очжээ.

8. Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.

9. Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.

10. Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.

11. Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари.

12. Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.

13. Иссахарын хөвгүүд Тола, Пувва, Иов болон Шимрон.

14. Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел болой.

15. Эдгээр нь Паддан-арамд Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурав болой.

16. Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой.

17. Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 46