Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 46:25-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм.

26. Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм.

27. Египетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.

28. Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.

29. Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.

30. Израиль Иосефт хандаж—Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв.

31. Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж—Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ.

32. Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе.

33. Фараон та нарыг дуудаад “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухлаар нь

34. та нар “Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 46