Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 46:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж,—Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков—Би энд байна гэж хариулав.

3. Бурхан—Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа битгий ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгож өгнө.

4. Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв.

5. Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.

6. Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.

7. Ийнхүү Иаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр хүүхдээ дагуулж, Египетэд очжээ.

8. Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.

9. Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 46