Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 46:16-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой.

17. Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.

18. Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковт төрүүлж өгсөн арван зургаан хүүхдүүд болой.

19. Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.

20. Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.

21. Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард болой.

22. Тэдгээр нь Иаковт Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд болой. Тэд бүгд нийлээд арван дөрвүүлээ юм.

23. Даны хүү нь Хушим.

24. Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем.

25. Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм.

26. Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм.

27. Египетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.

28. Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.

29. Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.

30. Израиль Иосефт хандаж—Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв.

31. Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж—Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ.

32. Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 46