Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 45:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иосеф ах дүү нартаа хандан—Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.

4. Иосеф ах нартаа—Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф—Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна.

5. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.

6. Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй.

7. Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 45