Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 45:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.

15. Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.

16. Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав.

17. Фараон Иосефт хандан—Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж,

18. эцгээ болон гэр орныхныгоо дагуулан нааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно.

19. Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул.

20. Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.

21. Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф Фараоны тушаасан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв.

22. Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ.

23. Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.

24. Тэрээр ах нараа үдэж гаргахдаа—Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.

25. Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 45