Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 45:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.

11. Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй» гээрэй.

12. Та нарын болон миний дүү Бениамины нүдэн дээр та нарт энэ үгийг хэлж байгаа хүн бол Иосеф би биеэрээ байна.

13. Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд түргэн авчир!” гээд,

14. өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.

15. Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.

16. Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав.

17. Фараон Иосефт хандан—Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж,

18. эцгээ болон гэр орныхныгоо дагуулан нааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно.

19. Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул.

20. Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 45