Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 45:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд,—Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.

2. Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.

3. Иосеф ах дүү нартаа хандан—Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.

4. Иосеф ах нартаа—Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф—Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна.

5. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 45