Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 42:29-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг ярьж өгөв.—

30. Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд

31. бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш.

32. Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд

33. тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд “Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд,

34. отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно” гэж хэлэв.

35. Тэгээд тэднийг өөрсдийнхөө уутыг суллахад хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд боодолтой мөнгөө эцгийнхээ хамт хараад, бүгдээрээ айцгаажээ.

36. Иаков эцэг нь тэдэнд хандаж—Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.

37. Тэгтэл Реубен эцэгтээ хандаж—Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгаарай. Би түүнийг танд буцааж авчирна гэсэнд

38. Иаков—Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 42