Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 41:50-57 Ариун Библи, 2004 (АБ2004)

50. Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.

51. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм” гэжээ.

52. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой” гэжээ.

53. Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж,

54. Иосефын хэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Газар нутаг бүхэлдээ ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ.

55. Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж—Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв.

56. Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

57. Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 41