Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 41:38-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Фараон түшмэддээ хандаж—Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,

39. Фараон Иосефт хандаж—Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга.

40. Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.

41. Фараон—Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,

42. өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,

43. өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө—Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.

44. Фараон Иосефт хандаж—Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,

45. Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.

46. Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав.

47. Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ.

48. Иосеф Египетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв.

49. Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ.

50. Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.

51. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 41