Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 41:31-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Залгаж ирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно.

32. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно.

33. Фараон та цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул.

34. Фараон та тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж,

35. тэднээр ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул.

36. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв.

37. Энэ нь Фараон болон түүний бүх түшмэлд сайхан санагджээ.

38. Фараон түшмэддээ хандаж—Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,

39. Фараон Иосефт хандаж—Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга.

40. Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 41