Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 41:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Иосеф Фараонд хандаж—Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.

17. Фараон Иосефт хандаж—Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм.

18. Тэгтэл тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа.

19. Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ.

20. Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ.

21. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ.

22. Би бас зүүдэндээ харсан нь: нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч,

23. түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв.

24. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв.

25. Иосеф Фараонд хандаж—Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ.

26. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм.

27. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм.

28. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 41