Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 40:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.

7. Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан—Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд

8. тэд—Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд—Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.

9. Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь—Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба

10. тэр усан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ.

11. Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.

12. Иосеф түүнд—Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.

13. Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно.

14. Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?

15. Үнэнээ хэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 40