Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 40:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд

18. Иосеф—Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.

19. Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.

20. Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж,

21. ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.

22. Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч

23. ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 40