Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 40:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.

12. Иосеф түүнд—Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.

13. Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно.

14. Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?

15. Үнэнээ хэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.

16. Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан—Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.

17. Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд

18. Иосеф—Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.

19. Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.

20. Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж,

21. ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.

22. Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч

23. ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 40