Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 40:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.

2. Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,

3. тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.

4. Ордны харуулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув.

5. Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа.

6. Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.

7. Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан—Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 40