Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 4:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.

6. ЭЗЭН Каинд хандаж—Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?

7. Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.

8. Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.

9. ЭЗЭН—Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин—Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.

10. ЭЗЭН—Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.

11. Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,

12. чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.

13. Каин ЭЗЭНд хандаж,—Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 4