Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 4:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.

15. ЭЗЭН түүнд хандаж—Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.

16. Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.

17. Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв.

18. Енох Ирадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ.

19. Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой.

20. Адагаас Иабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов.

21. Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.

22. Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг юм.

23. Ламех эхнэрүүддээ хандан—Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо!Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо!Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа,Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.

24. Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол,Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 4