Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж,—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.

2. Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.

3. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.

4. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч,

5. Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.

6. ЭЗЭН Каинд хандаж—Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?

7. Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.

8. Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.

9. ЭЗЭН—Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин—Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 4