Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 39:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад,

14. тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж—Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.

15. Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.

16. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.

17. Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж—Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.

18. Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.

19. Эзэн нь “Таны зарц намайг ингэлээ” гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ.

20. Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч

21. ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.

22. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв.

23. Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 39